Баянгол эмнэлгийн орны тоогоор олон улсын стандарт хангасан анхны жишиг дүүрэг болжээ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийж байгаа юм. Өчигдрийн хуралдаанд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа мэдээлэл хийв.

Баянгол дүүрэг нь засаг захиргааны нэгжийн хувьд 23 хороотой, 58756 өрх, 221384 хүн амтай. Нийт өрхийн 78.4 хувь нь орон сууцны хороололд, 21.6 хувь нь гэр хороололд амьдарч байна. Тус дүүрэг өнгөрсөн онд улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 43.826.40 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн аж. Голлох бүтээн байгуулалт эрүүл мэнд, нийгэм, боловсролын салбарт хийгдсэн гэдгийг дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хэлж байлаа. Мөн тэрбээр “Баянгол дүүрэг эрүүл мэндийн салбарын асуудлыг бүрэн шийдвэрлэх зорилтын хүрээнд өнгөрсөн 5 жилд том, жижиг нийлсэн 13 эмнэлгийг ашиглалтад оруулж, Баянгол дүүргийн хүн амын тоонд харьцуулсан эмнэлгийн орны тоогоор олон улсын стандарт хангасан анхны жишиг дүүрэг болсон” гэдгийг тодотгож байв. Дүүргийн иргэд олон нийт рүү хандсан олон ажил арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд гуравдугаар сараас эхлэн “Зуун мянган цэцэг” аян эхлүүлсэн байна.

Тус дүүрэгт хэрэгжүүлсэн нэг үр дүнтэй ажил нь иргэдийн гомдол, мэдээллийн дагуу газар дээр нь очиж ажилладаг “Шуурхай баг”-ийг бий болгосон явдал аж. Уг шуурхай багт хорооны Засаг дарга, дүүргийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаа, дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэс гээд асуудлыг шийдэх эрх мэдэл бүхий албан тушаалтнууд багтдаг байна. Нийтийн эрх ашиг хөндөгдсөн, олон нийтийн анхаарлыг татаж байгаа, оршин суугчдын эрх ашиг хөндөгдсөн газрын маргаан зэрэг асуудлыг шуурхай баг газар дээр нь очиж шийдвэрлэдэг аж. Түүнчлэн технологийн дэвшилтийг ашиглан дүүргийн Засаг даргын үндсэн болон дэргэдэх бүх хэлтэс, албадын дарга нар нэгдэн орсон “Дүүргийн шуурхай групп” бий болгон ажиллаж байгаа юм байна. Аливаа асуудал үүсэхэд цаг алдалгүй шийдвэрлэж, дараагийн ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлэхэд цаг алдахгүй сайн талтай гэдгийг дүүргийн Засаг дарга мэдээлэлдээ онцлон тэмдэглэсэн юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...