Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Налайхд аян эхлүүллээ

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Налайх дүүргийнхэн хүн амаа стандартын шаардлага хангасан ундны усаар хангах, ус ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор таван  сарын аяныг нээж, ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлжээ.

Налайх дүүрэг нь 39 мянган хүн амтайгаас 2700 гаруй өрх, 200 гаруй аж ахуйн нэгж байгууллага цэвэр ус хангамж, ариутгах татуурга, халаалт, хэрэгцээний халуун усны үйлчилгээ авдаг байна. Гэвч сүүлийн үед бохирдсон болон зориулалтын бус саванд ундны ус хэрэглэснээс үүдэн ундны уснаас үүдсэн өвчлөл нэмэгдэх болжээ. Тиймээс тус дүүргийнхэн НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран ундны усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2018-2021 оны хугацаанд эрсдэлтэй хүчин зүйлийг тодорхойлон, цэвэр усны станцын шинэчлэл, цэвэр ус дамжуулах шугамын шинэчлэл, гэр хорооллын болон орон сууцны хэрэглэгчийн усан хангамжийг сайжруулах, иргэдийн усны талаарх мэдлэг, хандлага, ойлголтыг дээшлүүлж, уснаас шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлд өртүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх үе шаттай ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...