Одоог хүртэл ганц бие байгаа Солонгосын халуухан одод

Та бидний цэнхэр дэлгэцээр эчнээ танил  болсон солонгосын жүжигчид дунд алдар нэр ажил, карьераа хөөсөөр өдийг хүртэл гэрлэж амжаагүй нь олон аж. Ганц бие эрх чөлөөт амьдралаасаа салахыг хүсэхгүй байгаа бололтой, энэ хэд.  30, 40 хэдийнээ гарсан ч гэр бүлийн амьдралд яарахгүй байгаа солонгос оддын шүтэн  бишрэгчид нь тэднээс хуримын зар сонсохыг хүлээх болсоор удаж байна.

 Go Hyun Jung (46)

2003 онд нөхрөөсөө салж соло уран  бүтээлч болсон бүсгүй 40 нэлээд хэвийсэн ч гэрлэх талаар чимээ сураггүй яваа аж.

Jung Woo Sung (44)

2011 онд жүжигчин  Lee Ji Ah-тай богино хугацаанд романс үүсгэснээс хойш бүсгүйчүүдтэй нэр холбогдоогүй байгаа тэрээр энэ жил 44 настай.

 Bae Doo Na (37)


2015 онд Британийн жүжигчин Jim Sturgess-аас салснаас хойш өнөөдрийг хүртэл тэрээр ганц бие хэвээр явна.

Jung Ryeo Won (35)

Чакра охидын хамтлагийн гишүүн, жүжигчин гээд олон цол гуншинтай бүсгүй хувийн амьдрал ихэд нууцалдаг бөгөөд сингл гэдгээс өөр мэдээлэл фенүүдэд нь байхгүй.

Jo In Sung (36)

Сайн мэдээ дуулгахад тэрээр нэг их удалгүй гэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа өнгөрсөн өвөл өгсөн ярилцлагадаа дурдсан.

Lee Dong Wook (35)

Өндөр царайлаг гээд өөгүй төрсөн залуу маань урт настай харилцааг хүчс буйгаа сүүлийн ярилцлагадаа дурдсан  байна билээ. Гэхдээ ганц бие амьдралаас одоохондоо уйдаагүй байгаагаа ч тэрээр нуусангүй.

Park Soo Ae (37)

Хувийн амьдралаа машид нууцалж чаддаг түүний хайрын романсын тухай мэдээ мэдээлэл огтхон ч сонсогдолгүй олон жилийг үдэж байна.

Son Ye Jin (35)

35 настай үзэсгэлэнт бүсгүй маань хүнийхань болж үр хүүхдээ төрүүлэх нь эмэгтэй хүний жам гэдгийг хүлээн зөвшөөрдөг хэдий ч одоог хүртэл ганц бие хэвээр…

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...