Энэ сарын 15-аас дугаарын хязгаарлалтыг өвлийн бүсчлэлд шилжүүлнэ

Э.Бат-Үүл хотын дарга байхдаа хийсэн зоримог алхамуудын нэг нь Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж, хөдөлгөөнд оролцуулаад багагүй хугацаа өнгөрлөө.
Зөрчлийн тухай хууль батлагдаж, өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор дугаарын хязгаарлалт зогссон гэж зарим иргэн ойлгож байсан. Тэгвэл автомашины дугаарын хязгаарлалтын хэвийн мөрдөгдөж буйг Замын цагдаагийн албанаас мэдээлэв. Өөрөөр хэлбэл, машинуудыг дугаараар нь хязгаарлах хотын даргын захирамжийн мөрдөгдөх хугацаа дуусч, хүчингүй болоогүй ба харин замын хязгаарлалтын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэх зохицуулалт хийх ажээ.
Тухайлбал, аравдугаар сарын 15 буюу ирэх долоо хоногийн лхагва гаригаас эхлэн өвлийн бүсчлэлд шилжиж, хязгаарласан замын бүсийг хумих аж. Ингэснээр 08.00-20.00 цагийн хооронд хязгаарлалт тогтоосон автозамуудад хязгаарласан дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож болохгүй юм.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...