Дундговь аймгийн Адаацаг сумын сүсэгтэн олон, лам хуваргуудын хандив, тусламжаар байгуулагдсан Дашчойнхорлин хийдийн гол дуганыг өнгөрсөн ням гарагт ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ. 1700-гаад оноос хойш шашин мөргөлийн томоохон төв болж ирсэн тус хийд ийнхүү гол дуганаа нээснээр хурал ном даган баясах уужуу саруул талбайтай болж, үйл ажиллагаа нь өргөжин тэлж байгаад нутгийн олон сэтгэл хангалуун байна. Цогчин дуганыг сэргээн босгоход Адаацаг сумын, Дундговь аймгийн сүсэгтэн олон, нутгаас төрөн гарсан биенесмэнүүд тусламжийн гараа сунгажээ.
Дундговь аймгийн Адаацаг сумын Дашчойнхорлин хийд Энх-Амгалангийн 54-р он буюу 1715 онд Бага Адаацаг уулын энгэрт Цахилдагийн шанд гэдэг газар анх байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш буян номын томоохон төв болтлоо өргөжиж байсан ч их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд буюу 1937-1991 он хүртэл 54 жилийн турш хаалгаа барьжээ. Ид хөгжлийнхөө үед 7 дацантай олон сайн гүүш лам нартай байсан тус хийд 1991 онд эргэн сэргэж, говь нутгийн сүсэгтэн олны буяныг даасан эрдэм чадалтай олон арван лам хуврагыг төрүүлэн гаргажээ. Хийдийн хамт олон лам хуврагууд болон нутгийн олны хүч дэмийг нэгтгэн хоёр жилийн хугацаанд Их Цогчин дуганыг бүтээсэн бөгөөд билигт сайн өдөр нээлтээ хийж, сүсэгтэн олны баярлууллаа. Дуганыг лам нар өөрсдөө барьж босгожээ.
Las lesiones en el pene, en la columna vertebral, en la próstata, en la vejiga o en la pelvis también pueden provocar disfunción eréctil.