Нийслэлийн таван байршилд гүүрэн гарц барина

Улаанбаатар хотын хамгийн их ачаалалтай уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, тээврийн хэрэгслийн хүлээлт, зогсолтыг бууруулах зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг 2025-2028 онд хэрэгжүүлнэ гэж холбогдох албаныхан мэдээлээд буй.

“Олон түвшний уулзвар” төслийн эхний шатанд замын хөдөлгөөний ачаалал ихтэй дараах таван байршилд олон түвшний уулзвар, гүүрний байгууламжийг барих аж.

Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар нь Моносын замыг Толгойтын уулзвартай холбоно. Улаанбаатар хотын баруун хэсэгт, Сонгинохайрхан дүүргийн 20, 21 дүгээр хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих юм. Моносын уулзварыг гүүрэн гарцын шийдлээр шинэчилснээр уулзвар дээр хүлээх, зогсох хугацаа багасаж, хөдөлгөөн тасралтгүй болох нөхцөл бүрдэнэ. Мөн Сонсголон–Товчоо–Толгойтын чиглэлийн хөдөлгөөн илүү шууд болж, зорчих хугацаа болон тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал буурна гэж тооцоолжээ.

Механик, инженер, тээврийн сургуулийн уулзварыг шинэчилснээр Алтай хотхоны урд талын авто зам-Механик, инженер, тээврийн сургуулийн уулзвар-Яармагийн авто замын чиглэлийн хөдөлгөөн илүү жигд, шууд болох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр уулзварын нэвтрүүлэх чадвар нэмэгдэж, саатал болон дээрх гол чиглэлүүдийн хөдөлгөөний ачаалал буурна. Төслийн хүрээнд 0.9 км авто зам, 597 м урт гүүр бүхий замын байгууламжийг шинээр төлөвлөжээ.

Офицеруудын ордны тойрог нь Улаанбаатар хотын зүүн бүсийн тээврийн хөдөлгөөний өндөр ачаалалтай, гол зангилаа уулзвар юм. Офицерийн уулзвар нь 1.4 км урт авто зам төлөвлөж, зорчих хэсгийг 3.5 м, ногоон байгууламжийг 1 м, явган хүний замыг 2.25 м, дугуйн замыг 1.5 м өргөнтэйгээр байгуулж, явган хүний болон дугуйн замыг тус бүр 0.8 км уртаар төлөвлөнө. Баянзүрх дүүргийн 22, 16, 13, 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1.4 км урт 2.5 га талбайг хамарна.

Наадамчдын замын явган хүний гүүр нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Наадамчдын замын нэгдүгээр буудлын орчим нь хотын захиргааны байр болон Яармагийг холбосон өндөр эрчимтэй урсгал бүхий үндсэн авто замын зангилаа хэсэг юм.

Гүүрэн гарц байгуулах нь:

  • Явган зорчигчдыг авто урсгалаас бүрэн тусгаарлаж,
  • Осол гарах эрсдэлийг бууруулах,
  • Хүүхэд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй зорчих орчныг бүрдүүлэх бодит шийдэл юм.

Баянзүрх дүүргийн 42, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарт хотхоны зүүн талд байрлах үерийн хамгаалалтын барилга байгууламжийг хамрах ба төлөвлөж буй гүүр нь 10м урт 250м2 талбайг хамарна.

Төлөвлөж буй гүүрний урд талд хос дөрвөлжин хоолой, хойд талд урт нь 8.7м, өргөн нь 12.4м хэмжээтэй гүүр баригдах юм байна.

Эдгээр таван байршлын Техник, Эдийн Засгийн Үндэслэл /ТЭЗҮ/, нарийвчилсан зураг төсөл болон төсөв боловсруулах ажлыг хийж дуусган, баталсан хэмээн Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газраас мэдээлжээ.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал жилд дунджаар 18 хувиар нэмэгддэг тухай судалгаа бий. Мөн хотын хэвтээ тэнхлэгийн авто замын сүлжээний дагуу өдөрт дунджаар 395,000 хувийн тээврийн хэрэгсэл, босоо тэнхлэгийн авто замын сүлжээний дагуу 295,000 тээврийн хэрэгсэл зорчдог байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

Монгол Улсад барилга, хот байгуулалтын салбар үүсэж хөгжсөний 100...

Г.Занданшатар: Шатар бол дэлхийтэй холбогдох нэг хэл

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарын сурагчдад тавьсан үндсэн илтгэлийг...

Нийслэлийн 21 байршилд “Хотхоны бага сургууль” үүдээ нээлээ

Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн аюулгүй...

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар...