Хаан банкны 35 жилийн ойн урамшуулал зэрэг хуурамч зараар төөрөгдүүлж, интернэт банк руу нь халддаг бүлэг этгээдийг баривчилжээ

Хуурамч урамшууллын зар байршуулж, иргэдийн интернет банкинд фишинг халдлага үйлддэг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал, тухайн этгээдүүд нь Хаан банкны 35 жилийн ойн урамшуулал болон арилжааны банкны судалгаа нэртэй хуурамч зар мэдээллийг цахим орчинд байршуулж иргэдийн анхаарлыг татах замаар хортой фишинг веб сайт руу хандуулж, интернет банкных нь нэвтрэх нэр, нууц үгийг нь хуулбарлан авдаг байжээ. Улмаар данс руу нь хууль бусаар нэвтэрч мөнгө хулгайлдаг байсан ба уг хэрэгт гадаад улсын 1, Монгол Улсын 4 иргэн холбогдон шалгагдаад байгаа юм.

Тухайн этгээдүүд нь гадаад улсын цахим гэмт бүлэглэлийн санхүүжилт, холбоо хамаарлыг ашиглан хэргээ үйлддэг байжээ. Ингэхдээ Монгол Улсын иргэдтэй гадаадад аялах, суралцах явцад нь танилцаж, урт хугацааны харилцаа тогтоосон байна. Улмаар тэдэнд бэлэн мөнгө болон эд зүйл амлах замаар гэмт хэрэгтээ татан оролцуулдаг байсныг цагдаагийн байгууллагаас тогтоожээ.

Мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтад явуулж, прокурорын зөвшөөрлөөр холбогдогчдын орон байр, биед нэгжлэг хийжээ. Ажиллагааны явцад иргэдийн интернет банк руу хууль бусаар халдсан болон халдахаар бэлтгэж байсан биет нотлох баримтуудыг илрүүлэн хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон байна.

Цаашид холбогдогчдод Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах”, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргээр хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналтайгаар шалгалтыг үргэлжлүүлээд байгаа юм.

Сүүлийн үед хуурамч веб хуудас, мессеж, цахим шуудан болон сошиал хаягаар дамжуулан иргэдийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн кодыг хуулбарлан авдаг фишинг халдлага нэмэгдэж байна. Иймд иргэд хувийн мэдээллийн аюулгүй байдалдаа анхаарч, сэжигтэй холбоос руу нэвтрэхгүй байх хэрэгтэй. Хэрэв сэжигтэй холбоосоор нэвтэрч нууц үг, кодоо оруулсан бол нэн даруй банктайгаа холбогдон дансаа блоклож, нууц үгээ сэргээн цагдаагийн байгууллагад мэдээлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Монгол Улсын Засгийн газраас “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах...

Өмнөговийн онцгой байдлын 30 алба хаагчийг зах зээлийн үнээс 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгожээ

“Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд...

Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцэв

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Цахилгаан 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров

Засгийн газрын “Чөлөөлье” Үндэсний санаачилгын хүрээнд Улаанбаатар хотын худалдааны...