“Алтан намар-2026” шинэ ургацын өргөтгөсөн худалдаа болж буй байршлууд

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, нөөцлөх, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар-2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Өргөтгөсөн худалдаа 2026 оны наймдугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн дүүргүүдийн нийт 18 байршилд зохион байгуулж байна. Иргэд эдгээр цэгүүдээс дотоодын хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоо худалдан авах боломжтой юм. Худалдаа нь намрын ургацыг нийслэлийн иргэдэд шууд хүргэх, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Худалдаа зохион байгуулж буй байршлууд:

Баянгол дүүрэг-5 байршил:

  • 1 дүгээр хороо, Сэлэнгэ худалдааны төвийн гадна талбай
  • 3 дугаар хороо, Барсын цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд байрлах “Монгол ногоо” дэлгүүрийн дэргэд
  • 3 дугаар хороо, Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын хашаан дотор
  • 12 дугаар хороо, Хороон байрны хойд талын авто зогсоол
  • 27 дугаар хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 152 дугаар байрны зүүн талд

Баянзүрх дүүрэг-2 байршил:

  • 1 дүгээр хороо, Сансар үйлчилгээний төвийн гадна талбай
  • 4 дүгээр хороо, Жуковын талбай

Сонгинохайрхан дүүрэг-2 байршил:

  • 29 дүгээр хороо, Шинэ Драгон терминалын авто зогсоол
  • 22 дугаар хороо, Орбитын тойрог

Сүхбаатар дүүрэг-1 байршил:

  • 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж

Хан-Уул дүүрэг-3 байршил:

  • 1 дүгээр хороо, Шинэ Хан-Уул цэцэрлэгт хүрээлэн
  • 2 дугаар хороо, Ажилчны алдар талбай
  • 21 дүгээр хороо, Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн

Чингэлтэй дүүрэг-2 байршил:

  • 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны гадна талбай
  • 4 дүгээр хороо, Барилгачдын талбай

Налайх дүүрэг-1 байршил:

  • 2 дугаар хороо, Соёл урлагийн ордны өмнөх төв талбай

Багануур дүүрэг – 1 байршил:

-1 дүгээр хороо, Эрүүл мэндийн төвийн урд талбай

Багахангай дүүрэг-1 байршил:

  • 1 дүгээр хороо, Төв талбай

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Сэлбэ ухаалаг хотод Кембрижийн хөтөлбөртэй, 1260 хүүхдийн суудалтай сургууль барина

Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг 2026 оны 10 дугаар...

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...