Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө хэсэгт унадаг дугуй, скүүтэр болон мопед хэрэглэгчдэд зориулсан өнгөт тэмдэглэгээ бүхий эгнээг өнгөрсөн зургадугаар сараас эхлэн хийж байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн хэмжээнд хэд хэдэн байршилд авто замын баруун хөвөөг ногоон өнгөөр тэмдэглэх ажил ид өрнөж байгаа юм. Энэ хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар НЗХГ-ын авто зам, замын байгууламжийн ашиглалт хариуцсан инженер Г.Жанчивбатаас тодрууллаа.

Тэрбээр “Цахилгаан дугуй, скүүтер болон мопед хэрэглэгчдийг зам тээврийн эрсдэлээс хамгаалж, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын баруун хөвөөг ногоон өнгөөр тэмдэглэх ажил үргэлжилж байна. Энэ онд нийт 29,804 метр квадрат талбайд өнгөт тэмдэглэгээ хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 25,450 метр квадратыг гүйцэтгээд байна. Тодруулж хэлбэл, төтөлөвлөгөөт ажлын 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Уг ажлыг төвийн зургаан дүүргийн хэмжээнд хэсэгчлэн Их тойруу, Бага тойруу, Нарны зам зэрэг батлагдсан байршлуудад хийж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр авто замын баруун хөвөөнд ногоон тэмдэглэгээний ажлыг “Дабо МБД” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нд бүрэн дуусна” гэлээ.

Моторт бус тээврийн хэрэгсэл буюу скүүтэр, мопед, унадаг дугуйтай хүн зорчиход зориулсан 14.6 километр урт тусгай эгнээ байдаг бол энэ онд 29.4 километр урт эгнээг нэмэхээр болжээ. Мөн Энэ онд Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэгт 1.5 тэрбум, тэмдэглэгээнд 4 тэрбум нийт 5.5 тэрбумыг Нийслэлийн Замын Сангийн Хөрөнгөөс зарцуулахаар баталжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болжээ. Энэ үеэр хотын...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...