“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион байгуулагдаж буйтай холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж буй “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг танилцуулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг сааруулах болон газрын доройтлыг бууруулах зорилгоор “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийг 2030 он хүртэл амжилттай хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол орны байгаль, цаг уурын онцлогт тохируулан нийт 180 сая модыг 3 бүс нутагт шинжлэх ухааны үндэслэл, судалгаанд тулгуурлан тарьж ургуулахаар ТЭЗҮ батлуулан ажиллаж байна.

  • Говийн бүс 62 сая мод: Төмөр зам, авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах, загаар ойжуулах.
  • Хангайн бүс 82 сая мод: Шилмүүст модоор ойжуулах, төв суурин газрын ногоон бүсийг нэмэгдүүлэх.
  • Говь-хээрийн бүс 36 сая мод: Агро ойжуулалтыг хөгжүүлэх.

Бүс нутгийн байгаль, цаг уурын онцлогт тохирсон мод, сөөгийн тарьц, суулгац үржүүлэх өндөр хүчин чадал бүхий хоёр агропарк байгуулж байна.

  • Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Эрдэнэс” агропарк (20 га)
  • Дорноговь аймгийн Сайншанд суманд “Зүүнбаян” агропарк (30 га)

Мөн “Ногоон зам” төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын авто замын дагуу 62.5 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж байна

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...