Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар сарын сүүлчээр эхлэх талаар ТОСК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Ж.Энхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжүүлж буй ‘Солонго 1, 2’ орлогод нийцсэн орон сууцны хорооллын эхний ээлж ирэх наймдугаар сарын дундуур ашиглалтад орох хүлээлттэй байна. Энэ оны гуравдугаар сард батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар явуулна. Одоогоор программыг хөгжүүлж байгаа учир сайт албан ёсоор бэлэн болсны дараа тодорхой заавар, зөвлөмжийг иргэдэд өгнө.

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй. Зөвхөн системд регистрийн дугаараараа бүртгүүлээд шалгаруулалтад шууд оролцоно. Батлагдсан журмаар квотыг тодорхой тогтоож өгсөн.

Үүнд, залуу гэр бүлд 15 хувь, төрийн албан хаагчдад 20 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 10 хувь, ахмад настанд 18 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүний асран хамгаалагчдад 10 хувь, харин байгалийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд 2 хувь зэргээр  тус тус хуваарилна. Орон сууцнуудын хувьд 42-52 метр квадрат талбайтай, 2-3 өрөө байруудыг түрээслүүлж, өмчлүүлнэ.

Иргэдэд нэг зүйлийг онцгойлон сэрэмжлүүлмээр байна. Сүүлийн үед манай байгууллага, алба хаагчдын нэрийг барьж ‘ төсөлд хамруулж өгнө’, ‘материал бүрдүүлж өгнө’ гэх зэргээр иргэдийг залилаж байгаа тохиолдолууд цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болсон. Бид шалгаруулалтыг тусгай программаар, 100 хувь цахимаар явуулна. Бичиг баримт шаардахгүй гэдгийг дахин онцолъё” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ангиографийн аппаратыг суурилууллаа

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн...

Төмөр замын гарц, ДЦС5-ын бүтээн байгуулалтыг өвлийн улиралд үргэлжлүүлнэ

Нийслэлд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын ажлыг өвлийн улиралд...

АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд

Сүүлийн үед АНУ-ын олон улсын нисэх буудлуудаар нэвтрэх үед...

Нийслэлийн таван байршилд гүүрэн гарц барина

Улаанбаатар хотын хамгийн их ачаалалтай уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж,...