Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүд

Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ. Хүй долоон худаг руу нийтийн тээврийн автобус Улаанбаатар зочид буудлын зүүн тал болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын зогсоолоос явна. Энэхүү хоёр чиглэлд явах автобус нь дайран өнгөрөх бүх зогсоолд зогсоно.

Хотын дотор буюу долоодугаар сарын 10-12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах арга хэмжээний үеэр Дүнжингарав, Мишээл Сити зогсоолоос богино эргэлтийн БЭ:1, БЭ:2 чиглэлийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Дүнжингарав, Мишээл Сити зогсоолд бусад бүх чиглэлийн автобус зогсох тул богино эргэлтийн автобусаар Төв цэнгэлдэх хүрээлэн рүү хүрэх боломжтой.

Хүй долоон худаг чиглэлд Авто зогсоол болон Давааны зөрлөгөөс богино эргэлтийн автобус явна. Дээр дурдсан бүх чиглэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дэлхийд тэргүүлэгч “BYD” компани Улаанбаатарт дэвшилтэт 4 технологи нэвтрүүлэхээр болжээ  

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа

“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд Шархад дэд...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...