“Цэмбэгэр Улаанбаатар” залуусын давлагаа зуны турш үргэлжилнэ

Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, илүү цэвэрхэн, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Volunteer Mongolia байгууллагын сайн дурын залуус нэгдэн “Цэмбэгэр Улаанбаатар” давлагааг өрнүүлээд байна.

Өнөөдөр 300 гаруй сайн дурын залуус Төв номын сангийн гадна талбайг хамтдаа угааж, цэвэрлэлээ. Цэмбэгэр Улаанбаатар давалгаа энэ зуны турш үргэлжлэх юм.

Volunteer Mongolia-ийн сайн дурын залуус нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага бүрийг өөрсдийн гаднах талбайгаа угааж, цэвэрлэхийг уриалж байна.

Энэ бол аж ахуйн нэгж, байгууллага бүр өөрийн оффис, үйлчилгээний газрын гаднах болон ойр орчмын 50 метр доторх явган хүний зам, нийтийн талбайгаа угааж цэвэрлэн, хотын соёлыг түгээх уриалга юм.

Аж ахуйн нэгж, байгууллагууд нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 63 дугаар тогтоолоор үйл ажиллагаа эрхэлж буй байршлынхаа ойр орчмын 50 метр хэсгийн эрүүл ахуй, цэвэр цэмцгэр байдлыг хангах үүрэг хүлээдэг. Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдэж, орчин тойрныхоо цэвэр цэмцгэр байдлыг хангахыг залуус уриалж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв

Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал...

Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

Японы Токио хотод ер бусын нэгэн тэмцээн болж хэн...

Сэлбэ ухаалаг хотод Кембрижийн хөтөлбөртэй, 1260 хүүхдийн суудалтай сургууль барина

Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг 2026 оны 10 дугаар...

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...