Б.Дашпүрэв: АИ-92 бензиний 33 хоногийн нөөцтэй байна, хомсдол нүүрлэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн  яамны Төрийн нарыг бичгийн дарга Б.Дашпүрэв шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 71,552 мянган тонн буюу 33 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна. АИ-95 төрлийн бүтээгдэхүүн 3,965 мянган тонн буюу 44 хоногийн хэрэглээний нөөцтэй. Дизель түлшний хувьд 106,683 тонн буюу 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байгаа. Нийгэмд ОХУ-тай холбоотой шатахууны хомсдол нүүрлэх, үнэ нэмэгдэх гэхчлэн тодорхой хэмжээний буруу ташаа мэдээллүүд гарч байгаад залруулга өгч байна. Энэ бодит мэдээлэлд суурилан манай дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байгаа ч ердийн хэрэглээний энэ нөхцөл байдалд хомсдол нүүрлэх зүйл байхгүй. Мөн үнэ нэмэгдэх нөхцөл байдал одоогоор байхгүй.

АИ-92 бүтээгдэхүүний тухайд ОХУ-тай байгуулсан 705 ам.доллараар тогтмол нийлүүлэх гэрээний нөхцөл дээр гурван сар тогтмол үнэ 30 хувиас дээш нэмэгдсэн тохиолдолд үнийг эргэж харна гэсэн гэрээтэй.

Үндсэндээ дөрвөн сарын турш тодорхой хэмжээний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ нэмэх нөхцөл байдал тогтоогдож магадгүй. Гэхдээ наадмын өмнө болон наадмын үеэр үнэ нэмэх, тасалдал, хомсдол бий болох ийм нөхцөл байдал өнөөдрийн түвшинд байхгүй. Наадмын дараа 20-ноос хойш үнэ  хангамжийн нэгдсэн зөвлөл хуралдана. Энэ зөвлөлийн хурлаар тодорхой хэмжээний зарим төрлийн бүтээгдэхүүн дээр үнэ бууруулах, зарим дээр нь үнэ нэмэгдэх асуудлыг эргэн хэлэлцэнэ. Тодруулж хэлэхэд, АИ-92 төрлийн автобензин болон дизель түлшний хувьд тасалдал, хомсдол бий болох нөхцөл байдал өнөөдрийн түвшинд байхгүй.

ОХУ-д бол тодорхой хэмжээний тасалдал бий болсон, үнэ нэмэгдсэн ийм нөхцөл байдалтай байгаа. Энэ нийгэм, цахим орчинд явж байгаа ОХУ-д үнэ нэмэгдсэн, тасалдал, хомсдол нүүрлэсэнтэй холбоотойгоор Монгол Улсад ч хомсдол нүүрлэж магадгүй гэсэн зүйл дээр хэлэхэд бид гэрээтэй ажиллаж байгаа. Гэрээний нөхцөлөө ОХУ баримтлаад явна. Хоёрдугаарт, БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуй нэгж компаниуд нь захиалгаа өгчихсөн байна. Мөн БНСУ-аас дизель түлш татаж авах гэрээ хэлэлцээрийг аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлээд, эхнээсээ бүтээгдэхүүн ачигдахад бэлэн болсон. Бид хоёрдогч, гуравдагч хөршөөсөө газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх үндсэн бодлогын ажлыг хийгээд явж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...