Газрын хүсэлтийг цахимаар ирүүлсэн дарааллаар нь шийдвэрлэж байна

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас газар олголт, ашиглалтын үйл ажиллагааг ил тод болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг бүрэн цахимжуулж дуусжээ. Иргэд, олон нийт EGazar цахим систем рүү нэвтэрснээр дараах мэдээллийг газрын зураг дээрээс ангиллаар нь хялбархан шүүж, хяналт тавих боломжтой болов. Үүнд:

  • Нийслэл болон 21 аймгийн хэмжээнд хаана шинээр газар олгохоор төлөвлөснийг харах
  • Засаг даргын шийдвэрээр нэгэнт олгогдсон газруудын байршил, хэмжээ, зориулалтыг шалгах
  • Сонирхсон байршлынхаа солбицол болон хэрэгжих талбарын мэдээллийг авах боломж нээгдэж байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байршлуудад иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглах эрх олгох ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.

Нийслэлийн тухайд шинээр газар олгох болон эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг Багануур, Багахангай, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол зэрэг бүх дүүргийн батлагдсан төлөвлөгөөт байршлуудад олгохоор тусгасан байна.

Шинэчлэгдсэн журмын дагуу иргэдийн газар авах хүсэлтийг цахимаар авч байгаа бөгөөд төлөвлөгөөнд туссан байршлуудад хүсэлт ирүүлсэн дарааллын дагуу газар олгох үйл ажиллагааг шийдвэрлэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгөөр тогтоолоо

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаас хөдөлмөрийн...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Н.Учрал: COP17-гоос хүлээж буй өөрчлөлт бол амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм

Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай...