Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарын УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хууль УИХ-ын нэгдсэн чуулганы 2026 оны долдугаар сарны 2-ны өдрийн хуралдаанаар батлагдлаа.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр даатгуулагч шимтгэлийнхээ 1 хувийг сайн дураар хуримтлуулах, улсаас 50 хувийн урамшуулал авах, үлдэгдлийг өв залгамжлагчид нь өвлүүлэх тэтгэврийн мөнгөн хуримтлалын тогтолцоог бүрдүүлсэн. Мөн ажил эрхэлдэг 15-24 насны суралцагчдыг өөрийн хүсэлтээр шимтгэлээс чөлөөлөн 26 нас хүрэхээсээ өмнө нөхөн төлөх уян хатан нөхцөлийг нээж өгсөн байна. Хөдөлмөрийн гэрээтэй иргэн хажуугаар нь ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бол давхар шимтгэл төлөхгүй байх сонголтыг мөн олгожээ.

Үүнээс гадна 5-аас ихгүй ажилтантай ажил олгогчийн гурав хүртэлх ажилтны шимтгэлийг 36 сар, хөгжлийн бэрхшээлтэй бол 60 сар хүртэлх хугацаанд чөлөөлж жижиг бизнесийг дэмжихээр зохицуулсан байна.  Ажил олгогчийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх үүднээс үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийг эрсдэлийн зэргээс хамаарч 0.3 хувь, 1.2 хувь, 2.2 хувь болгон тус тус бууруулж, нийгмийн даатгалд анх удаа даатгуулж буй иргэдийн тэтгэврийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 50 хувиар тооцон 24 сар хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр тусгажээ. Ингэснээр нийгмийн даатгалын тогтолцоонд “шударга” зарчим нэвтрүүлж олон жил НДШ төлсөн хүн нь өндөр тэтгэвэр авдаг болно.

Нийгмийн даатгалын тогтолцоо гурван тулгуурт болж, ирээдүйд тэтгэвэр авах иргэдийн эрх зүйн орчин сайжирч, одоо тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сараас 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэв.

1 сэтгэгдэл

  1. Transforming your house into the dream home you’ve always envisioned requires expertise, precision, and a trusted partner. A whole home remodel is more than just updating a room or two—it’s about reimagining your living space to better suit your lifestyle, enhance functionality, and increase value. Whether you’re looking to modernize an outdated layout, expand square footage, or create a seamless flow between indoor and outdoor areas, the right contractor makes all the difference. The key lies in finding a team that listens to your vision, offers creative solutions, and executes with craftsmanship and attention to detail. When selecting a whole home remodel contractor, experience and reputation matter. Look for professionals who provide comprehensive services, from initial design consultations to final inspections, ensuring every phase of the project aligns with your goals. Transparent communication, realistic timelines, and a commitment to quality materials are hallmarks of a reliable contractor. Additionally, verifying licenses, insurance, and client testimonials can give you confidence in your choice. A successful remodel should not only meet your aesthetic and practical needs but also stay within budget and schedule. By partnering with a skilled contractor, you can navigate the complexities of permits, structural changes, and design decisions with ease. The result is a home that reflects your personality while standing the test of time, making the investment truly worthwhile.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...

Бүх эмийг чанарын шинжилгээнд хамруулж байна

Иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл...