Home Нийгмийн вакцин ААН-үүд 50 метр газраа цэвэрлэхгүй бол цэвэрхэн хотын тухай ярих боломжгүй

ААН-үүд 50 метр газраа цэвэрлэхгүй бол цэвэрхэн хотын тухай ярих боломжгүй

0
ААН-үүд 50 метр газраа цэвэрлэхгүй бол цэвэрхэн хотын тухай ярих боломжгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан орчныхоо 50 метр хүртэлх талбайг бүрэн хариуцан цэвэрлэж, тохижуулах, аюулгүй байдлаа хангахыг уриалаад байгаа билээ.  Хот тохижилт, цэвэрлэгээний тухай тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд гаргасан энэхүү уриалга нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр хог хаягдлаа цэвэрлэх, ногоон байгууламжаа арчлах, нийтийн эзэмшлийн орчны өнгө үзэмжийг сайжруулах тухай юм. Хотын дарга “Цэвэр орчныг бүрдүүлэх нь төрийн үүргээс гадна иргэн бүрийн идэвхтэй оролцоо”  гэдгийг л дахин дахин уриалаад байгаа юм. Хоггүй цэвэрхэн хотдоо илүү аюулгүй амьдарцгаая.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here