Ардчилсан намын Бодлогын ерөнхий зөвлөлийн дэргэдэх Хүний эрх, хууль зүй, засаглалын бодлогын зөвлөл өнөөдөр /2026.07.01/ хуралдаж зөвлөлийн ахлагчаар У.Болдхүүг сонголоо.
Байнгын ажиллагаатай 12 зөвлөлүүд нь Ардчилсан намын бодлогын тогтолцооны үндсэн нэгж бөгөөд салбар бүрээр судалгаа, шинжилгээ хийж, бодлогын хувилбар боловсруулах, хууль тогтоомжид санал өгөх, УИХ дахь АН-ын бүлгийг бодлогын мэдээллээр хангах, 2028 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах суурийг бүрдүүлж ажиллах юм.

