З.Мэндсайхан: Хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр татварын хөнгөлөлтөд хамрагдана

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийг эцэслэн баталсан талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “УИХ-аар сар гаруй хэлэлцэж, ажлын хэсэг дээр нэгтгээд, Татварын багц хууль эцэслэн батлагдлаа. Хууль батлагдсанаар, хувь хүний орлогын албан татвар дээр 792 мянга хүртэлх хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээнээс 0 хувьтай байх, 2 сая хүртэлх хэмжээнээс 1 хувьтай байна. 792 мянга хүртэлх хөнгөлөлт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. 2 сая хүртэлх хэмжээнээс 1 хувьтай байх татвар 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ийнхүү хөдөлмөр эрхэлж байгаа 1 сая 30 мянган иргэн хөнгөлөлтөд хамрагдах боломжийг бүрдүүлж өглөө.

Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо. Иргэдийн үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн шимтгэл авдаг татварыг чөлөөлөх хуулийн төсөл эцэслэн батлагдлаа. Аж ахуйн нэгжийн хувьд, өмнө нь байсан татварын босгын шатлалын нэмж өгсөн. Татварын өмнөх орлого нь зургаан тэрбум төгрөг хүртэлх бол 10 хувь түүнээс дээш бол 25 хувийн татвар авдаг байсан. Үүнийг өөрчилж, 6-10 тэрбум төгрөгийн хооронд орлоготой бол 15 хувийн татварын хувь хэмжээ тавьж өглөө.

ЖДҮ эрхлэгчдийн орлого 1.5 тэрбум төгрөг байсан бол 2.5 тэрбум төгрөг болгож, хялбаршуулсан горимоор татвараа төлөх буюу нэг хувийн татвар оногдуулах өөрчлөлтийг баталлаа. Виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 100 хувь чөлөөлөхөөр боллоо. 400 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн өнөөдөр эцэслэн баталлаа. Мөн Онцгой албан татварт өөрчлөлт оруулсан. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийг хоёр сараар хойшлуулах, аж ахуйн нэгжийн тайлангаа гаргаж, тушаах хугацааг хоёр жилээр оновчтой болгох зэрэг заалтуудыг баталлаа” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...