Нийслэлийн Баянгол дүүргийн 29-р хороо, Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захын орчим иргэд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан зөрчлийг дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс, дүүргийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, хорооны Ажлын алба хамтран арилгажээ.
Улмаар дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд чөлөөлсөн зам талбайд цэвэрлэгээ ариутгал хийж, зүлэг тарих, нийтийн эзэмшлийн гудамж дагуу бортогтой мод байрлуулах, иргэдэд зориулсан явган хүний сандал суурилуулах зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

