Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн захирамжаар Хөвсгөл нуурыг хамгаалах, цэвэрлэхээс гадна төрийн тахилгат нуур болгох шийдвэр гарлаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-аас өнөөдөр /2026.06.18/ хэвлэлийн хурал хийж, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, Ерөнхийлөгчийн захирамжийн дагуу энэ жилээс эхлэн Хөвсгөл нуурыг дархан цаазат нуураар бүртгэж, төр тусгайлан хамгаалалтад авч байгаа бөгөөд нуурыг тахих ёслолын үйл ажиллагааг ирэх наймдугаар сард зохион байгуулахаар болжээ.

Хөвсгөл нуурыг цэвэрлэх ажлыг 2022 оноос хойш үе шаттай хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн хамгаалалтын арга хэмжээ зургадугаар сарын 22-наас наймдугаар сарын 13-ны хооронд үргэлжилнэ. Нийт 800 орчим га газрыг хамрахаар төлөвлөсөн байна. Хөвсгөл нуурын их цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгжүүд хамтран ажиллана.

Хоёр сар үргэлжлэх цэвэрлэгээнд байгаль орчиндоо санаа зовниж буй нутгийн иргэдээс гадна аяллын улирал эхэлсэнтэй холбогдуулан дотоод, гадаадын жуулчид бүрэн хамрагдах боломжтой. Өнгөрсөн жилүүдэд Хөвсгөл нуурт живсэн 11 техник хэрэгслийг татан гаргах, 50 орчим тонн шатахууныг задрахаас нь өмнө татан гаргах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Найрамдлын авто зам дагуу ус зайлуулах шугам угсралтын ажил эхэлжээ

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар хотоос “Найрамдал” зуслан чиглэлийн...

Н.Булгантамир: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 12,000+ залуу нэгдлээ

НҮБ-ын албан ёсны тэмдэглэлт өдөр болох World Cleanup Day...

Нийслэлд зорилтот бүлгийнхний 49,8 хувь нь томуугийн дархлаажуулалтад хамрагджээ

Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хүрээнд...

Улаанбаатар хот оны эцсээр 630 мянган гадаадын жуулчин хүлээн авах төлөвтэй байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны...