Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр нийтэлсэн” гэх гомдлоор ХЭҮК-ээс гаргасан дүгнэлт дээр үндэслэн Зөв.мн сайтыг 20 сая төгрөгөөр торгосон.
Эл шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг өнөөдөр /2026.06.18/ Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүх хэлэлцээд шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв.

