Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд очиж ажилласан газар нь нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор байсан. Тэрбээр тус газрыг нэршлээс нь эхлэн өөрчлөхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Нийслэлийн хүүхдийн зөвлөлийн тэргүүний хувиар хүүхдэд оруулж буй хөрөнгө оруулалтаас гар татаж хойш суухгүй гэдгээ ч амласан. НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар тус газрыг “Хүүхэд залуучуудын сургалт хөгжлийн цогцолбор” болгон өөрчиллөө. Хотын дарга Б.Пүрэвдагва тус газарт ажиллах үеэрээ “Хүмүүжлийн” гэх үгэнд хүүхдүүд эмзэг хандана, хуучин нэршил нь хүний эрхийн мэдрэмжгүй учир өөрчилнө гэсэн түүний амлалт ийн биеллээ оллоо.
Цаашид тус цогцолборын барилгыг засварлах, сэтгэл засалч ажиллуулах, залуусыг гадаад, дотоодын сургалт хөтөлбөрт хамруулах, хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, байгууллагын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тусгайлан дэмжих юм байна.
Нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хөгжлийн цогцолборт эцэг, эхийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны 90 хүүхэд, залуус суралцаж, амьдарч байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Найрамдлын авто зам дагуу ус зайлуулах шугам угсралтын ажил эхэлжээ

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар хотоос “Найрамдал” зуслан чиглэлийн...

Н.Булгантамир: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 12,000+ залуу нэгдлээ

НҮБ-ын албан ёсны тэмдэглэлт өдөр болох World Cleanup Day...

Нийслэлд зорилтот бүлгийнхний 49,8 хувь нь томуугийн дархлаажуулалтад хамрагджээ

Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хүрээнд...

Улаанбаатар хот оны эцсээр 630 мянган гадаадын жуулчин хүлээн авах төлөвтэй байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны...