БНХАУ-аас авах шүлхийн вакцин лхагва гарагт, ОХУ-ынх 7-р сарын 10-нд ирнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат САТ1 хэвшлийн шүлхий өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцаж, Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас тавьж буй саналуудыг сонссоны дараа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Тухайлбал, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сахиулах үйл ажиллагааны нэн тэргүүнд шаардлагатай зардалд зориулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас 50 сая төгрөгийг шийдвэрлэж, устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг хууль, журмын дагуу яаралтай шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Тэрбээр Улсын онцгой комиссоос САТ1 хэвшлийн шүлхий өвчинтэй тэмцэх ажилд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг дурдаж, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг сайн зохион байгуулж байгаа төрийн албан хаагчдад талархал илэрхийллээ.

САТ1 хэвшлийн вирус сүүлийн жилүүдэд Европ, Ойрхи Дорнод, Азийн зарим оронд тархаж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд тухайн хэвшилд тохирсон вакцины эрэлт нэмэгдсэн байна. Үүний улмаас вакцины олдоц хомсдох, үйлдвэрлэлийн ачаалал нэмэгдэх, үнэ өсөх нөхцөл үүсээд буй. Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ шуурхай ажиллаж, ОХУ-ын үйлдвэрлэгчтэй хэлэлцээр хийж САТ1 хэвшлийн эсрэг 1.0 сая тун вакцин худалдан авахаар тохиролцсон.

САТ1 хэвшлийн вакцин нийлүүлэх талаар ОХУ-тай өнөөдөр (2026.06.12) гэрээ байгуулж байгаа, мөн өнөөдөр ХХААХҮЯ Элчин сайдын яамаар дамжуулан БНХАУ-ын Ланьжоугийн вакцины үйлдвэртэй цахим уулзалт хийж, ирэх долоо хоногт вакцины эхний татан авалтыг хийхээр боллоо. Өөрөөр хэлбэл ирэх лхагва гарагт вакцины эхний нэг сая тун  Монгол Улсын хилээр орж ирнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд 35 мянган айлын орон сууц ашиглалтад оруулж, 115 мянган айлын янданг буулгана

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааныг 2026 оны есдүгээр сарын...

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны...

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...