Стандарт зөрчсөн бол газрын эрхийг нь цуцална

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны иргэдийн гомдлын дагуу газрын маргааны асуудлыг шийдвэрлэхээр Натур төв орчимд ажиллаж байна. Оршин суугчид эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдлөө хэмээн үзэж орон сууцны барилга барихыг эсэргүүцсэн юм.

Хотын дарга Б.Пүрэвдагва хэлэхдээ “Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нь миний үүрэг. Тийм учраас та бүхнээс ирүүлсэн гомдлыг судалж үзээд энд байршилд орон сууцны барилга бариулахгүй байхаар шийдвэрлэлээ. Барилгын компани тодорхой хөрөнгө зарццулж ажил хийсэн байгаа тул хэлцэл хийж, хохиролгүй болгоно” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва барилгажих талбайн газар олголтууд хуульд нийцсэн эсэхийг судалж дүгнэлт гаргах шуурхай Ажлын хэсэг байгуулснаа энэ үеэр мэдэгдэв. Хэрэв хууль зөрчсөн нь тогтоогдвол газрын эрхийг нь цуцлах хүртэл шийдвэртэй алхам хийнэ гэж хэллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн...

Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэсэн уриан дор...