Ажиа гэгээний байгуулсан Ахмадын амралт, сувиллын төвийг нийслэл хариуцна

Өнгөрсөн 4 дүгээр сард Ажиа Гэгээн Лувсантүвдан өөрийн тэргүүлдэг “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн бөгөөд Ажиа Гэгээн Лувсантүвдан тус төвийг өөрийн 100 хувь хөрөнгө оруулалтаар байгуулсан юм. Тэгвэл өнөөдрийн НИТХ-ын Vll хуралдаанаар нийслэлийн “Ахмадын амралт, сувиллын төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрэм батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
Тогтоолын төсөл батлагдаж “Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” ОНӨААТҮГ шинээр байгуулагдсанаар ахмад настныг идэвхитэй амьдралын хэв маягтай байлгах, ганцаардал болон нийгмээс тусгаарлагдах байдлыг бууруулах, асаргаа сувилгаа шаардлагатай ахмадуудад мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байх, бие бялдар болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, тав тухтай орчинд амарч сувилуулах боломж бүрдүүлж, нийгмийн халамж болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шард байрлах Нийслэлийн...

Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилов

УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо....

Газрын хүсэлтийг цахимаар ирүүлсэн дарааллаар нь шийдвэрлэж байна

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас газар...

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр батлагдлаа

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх...