Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийг 2024-2028 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2026 онд хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1973 оноос хойш тасралтгүй 53 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ тэмцээн нь цэцэрлэгийн хүүхдүүдэд бие бялдрын болон гоо зүйн хүмүүжил олгодог чухал ач холбогдолтой тэмцээн юм. Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас цэцэрлэгийн хүүхдүүдийн заавал хийх хөтөлбөрт дасгалыг 2 жил тутам шинэчлэн боловсруулж, цэцэрлэгийн багш, арга зүйчдэд сургалт явуулан заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх ажлыг тогтмол хийж ирсэн. Жилээс жилд тэмцээнд оролцож буй цэцэрлэгийн тоо, хүүхдүүдийн дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарын ур чадвар, туршлага, анхан шатны тэмцээнд оролцогчдын тоо өсөн нэмэгдэж байна.

Нийслэлийн Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн нь 2 үе шаттай зохион байгуулагддаг ба 2026 оны гуравдугаар сарын 31-ний дотор явагдсан анхан шатны тэмцээнд нийслэлийн найман дүүргийн 87 цэцэрлэгийн 2610 багачуудаас 25 цэцэрлэгийн 750 хүүхэд, багачууд ур чадвар, авьяасаа сорин шалгарч дараагийн шатанд өрсөлдөж байна. Уламжлалт ёсоороо тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн цэцэрлэгийг цом, алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, 2, 3, 4 дүгээр байр эзэлсэн цэцэрлэгийг мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, оролцсон бүх цэцэрлэгийн хүүхэд багачуудад өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнана.

Мөн оролцсон цэцэрлэгүүдээс

  • Ур чадвар,
  • Өхөөрдөм,
  • Хувцаслалт,
  • Жигдрэлтэй,
  • Үзэгчдийн таашаал,
  • Хамтач баг,
  • Онцлох баг гэсэн 7 номинацид шалгаруулж шагнал гардуулна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох тогтоолыг баталлаа

НИТХ-ын VII хуралдаанаар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон...

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-нд эхэлнэ

Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд...

Борлуулаагүй үлдсэн нөөцийн махыг тав, зургаадугаар сард нийлүүлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2026 оны тавдугаар сарын...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 64 мянган тонн нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 05 дугаар сарын 18-ны...