Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийн тамирчид, дасгалжуулагч, арын албаныхан, багийн эзэд, ивээн тэтгэгчдийг хүлээн авч уулзлаа. Үндэсний дээд лигт сүүлийн гурван жил дараалан аваргалж, 2025-2026 оны тэмцээнд мөн цом өргөн, 10 дахь удаагаа түрүүлсэн багийн нийт хамт олонд Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө. Тэрбээр, хүүхэд, залууст сагсан бөмбөгийн спортоор хичээллэх, багийн ажиллагаа, амжилт, сахилга бат, спортын үнэ цэнийг сурталчлан таниулахад баг тамирчдын үлгэр дуурайл онцгой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.

Монголын сагсан бөмбөгчид улсынхаа нэрийг тив, дэлхийд цуурайтуулж байгаагийн дотор “Хасын хүлэгүүд” баг Япон, Солонгосын лигийн аваргуудыг удаа дараа хожиж, Ази тивдээ шилдэг баг болсныг онцоллоо.

Энэ нь монголчууд багийн спортоор амжилт үзүүлж чадна гэдгийг олон улсад харуулж буйн тод илрэл гэдгийг хэллээ.

“Хасын хүлэгүүд” баг:

  • 2025-2026 онд Азийн хамгийн том лиг болох EASL буюу Зүүн Азийн Супер Лигт тоглосон анхны баг,
  • 2025 онд Азийн аваргуудын лигийн /BCL Asia-East/ зүүн Азийн аварга,
  • 2025 онд Азийн аваргуудын лигийн /BCL Asia/ хүрэл медаль хүртсэн.

Багаас Улсын шигшээ багийн 20 гаруй тамирчин, 1 Гавъяат тамирчин, Олон улсын хэмжээний хэд хэдэн мастер төрөн гарсан бөгөөд Лигийн 10 удаагийн аварга, 10 удаагийн дэд аварга болон хүрэл медалийн эзэн болж, 22 жилийн турш медалийн буухиагаа үргэлжлүүлж байна.

“Хасын хүлэгүүд” багийн менежментийг “Гүнд Инвестмент” холдингийн хөрөнгө оруулалттай “Хүлэгүүд спорт менежмент” компани хариуцдаг. Мөн Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багаас гадна “Хүлэгүүд” академиар дамжуулан залуу үеэ бэлддэг юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

М.Чимэддорж: НӨАТ-ын босгыг нэмэх бус, хувь хэмжээг нь 10 хувиас бууруулах нь оновчтой

Ардчилсан намаас өнөөдөр зохион байгуулсан "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн...

Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг өргөмжлөв

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар...

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр...

96 мянган тонн нүүрс арилжив

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 5 дугаар сарын 11-ний...