Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг өргөмжлөв

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Татварын газар хамтран нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 29 аж ахуйн нэгжийг нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгаруулж, өнөөдөр шагнал гардууллаа.

Шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг, НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах нар гардуулав.

Энэ жил “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 27 дахь жилдээ “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч алба” уриан дор зохион байгуулж, Монгол Улсын татвар төлөгч бүрд цахимаар талархал илэрхийлж, шударгаар татвараа төлсөн шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж байна. Мөн татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлт, татварын албаны оны онцлох ажлыг сурталчлан таниулах, хүүхэд залуусын дунд татварын мэдлэг олгох сургалт, уралдаан, тэмцээнийг зохион байгууллаа.

2025 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр:

Дунд сегментийн татвар төлөгч:

1.       Нарийн сухайт эрчим ХХК

2.       Моносхүнс ХХК

3.       Нексмайнд ХХК

4.       Опендевелопмент ХХК

5.       Хаан электрикал монгол ХХК

6.       Хөгжилтрейд ХХК

7.       Суперпроб ХХК

8.       Монложистикс транзит ХХК

Жижиг сегментийн татвар төлөгч:

9.       БНЦМҮ ХХК

10.    Төр монгол хөгжлийн төв

11.    Дүнхэн уулын буурал улиастай ХХК

12.    Пума ХХК

13.    Гермесцентр ХК

14.    Энка глобал констракшн ХХК

15.    Санхүү эдийн засгийн их сургууль

16.    Модун майнинг партнер ХХК

17.    Чинзасагт ХХК

18.    Прайм Пастри  ХХК

19.    Альфа зон  ХХК

20.    Цастриверсаундз ХХК

21.    Дэ булл хот пот ХХК

22.    Монголфүүд ХХК

23.    Эко технологи ХХК

24.    Шар доктор ХХК

25.    Эгшиглэнмагнай ХХК

26.    Эвцэг харуул ХХК

27.    Охь мандал ХХК

Бичил сегментийн татвар төлөгч:

28.    Тэсо дэйри ХХК

29.    Зорчигч тээвэр нэг ОНОААТҮГ тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...