“Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

Хотын дарга Х.Нямбаатар Боловсролын сайд Л.Энх-Амгалантай уулзлаа. Уулзалтаар нийслэлээс гэр хороололд төрөлжсөн сургууль байгуулах асуудалд дэмжлэг хүслээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Би СХД-ийн ИТХ-д сонгогдож байсан. Мөн энэ дүүргээс хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. 2024 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Энэ хугацаанд тус дүүрэгт ажиллахдаа сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр цөөнгүй ажлыг санаачилж хийсэн. Тухайлбал, “Нарны хүүхдүүд” төсөл хэрэгжүүлж, хэд хэдэн цэцэрлэгийг шинээр барьж байлаа. СХД-ийн хүүхдүүдийн хоцрогдлыг бууруулах зорилгоор төрөлжсөн сургуулиудыг байгуулсан. Тухайлбал, Зүүнсалаанд Кембрижийн төрөлжсөн сургалттай сургуулийг байгуулсан. Мөн СХД-ийн 4 дүгээр хороонд орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 162 дугаар сургуулийг байгуулсан. Бид мөн орос хэлний сургалттай цэцэрлэг, усан бассейн зэрэг бүтээн байгуулалтыг төлөвлөөд байна. Нэгдүгээр хорооллын арын дэнж дээр хоёр сургууль энэ жил ашиглалтад орно. Нэгдүгээр хорооллын “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг 6-12 дугаар ангийн хүүхдүүд суралцдаг, 11 дүгээр сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулга бүхий математик, физикийн  гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болгож төлөвлөе гэдэг санаачилга гаргаж байна. Үүнд дэмжлэг үзүүлэхийг Боловсролын яамнаас хүсэж байна. 2026 есдүгээр сарын 1 гэхэд математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай төрөлжсөн шинэ сургуулийг байгуулах төлөвлөгөөтэй байна. Мөн СХД-ийн 22, 34, 35 дугаар хороо Баянголын ам руу нэлээд том суурьшлууд бий болж байгаа. Тухайлбал, Буман-Өлзий хороолол ашиглалтад орсон. Цаашлаад Солонгосын Эксим банкны санхүүжилттэй 2008 айлын орон сууцны хороолол 2027 онд ашиглалтад орно. Мөн ТХХТ-ээр 2000 айлын орон сууцны хороолол ашиглалтад орохоор байна. Тэгэхээр тухайн бүсэд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байгуулмаар байна. Хотоос сургуулиа барьж байгуулах тендерээ зарласан. Үүнийг шийдэх хэрэгтэй байна. Ингэснээр СХД-т хүүхдүүд эрдэм мэдлэгээ төрөлжүүлэн хөгжүүлэх боломж нээгдэх юм” гэлээ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Хотын даргад их талархаж байна. Эцэг эх нь хэн байхаас, өрхийн орлого ямар байхаас үл хамаараад хүүхэд бүрд тэгш боломж олгох ёстой. Чадалтай айлын хүүхэд нь Кембрижийн сургалттай сургуульд сурдаг бус сурч боловсрох эрмэлзэлтэй хүүхэд бүрд тэгш боломж олгох ёстой. Үүний тулд бид сум дундын ахлах сургууль, аймаг, бүсэд Кембрижийн хөтөлбөртэй сургууль барьж байгаатай адилаар Улаанбаатар хотын дүүргүүд, гэр хорооллын бүсэд төрөлжсөн ахлах сургуулийг барьснаар хүүхэд бүрд тэгш боломж олгох юм. Үүн дээр хамгийн түрүүнд манлайлж байгаа дүүрэг бол Сонгинохайрхан дүүрэг. Цаашид хотын гэр хороолол, сургууль цэцэрлэггүй байгаа хорооллуудад хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж хүүхэд бүрд тэгш боломж олгох чиглэлд хоттой хамтарч ажиллана. Таны тавьж байгаа хүсэлтийг хүлээн авч есдүгээр сарын нэгэнд төрөлжсөн сургуулиа хамтдаа нээнэ” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

96 мянган тонн нүүрс арилжив

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 5 дугаар сарын 11-ний...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр /2026.05.13/ хуралдаж...

Улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тарьжээ

Засгийн газрын хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн...

“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцанд захиалга авч эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр...