Шатарчин С.Билгүүн хос их мастер цолны болзол хангалаа

Македони улсын Скопье хотноо зохион байгуулагдсан шатрын бодлого бодолтын Европын аварга шалгаруулах тэмцээнд их мастер С.Билгүүн амжилттай оролцож, их мастер цолны гурав дахь нормоо биелүүллээ. Тэрбээр чансаагаа 2550 хүргэж энэ төрөлд Монгол Улсаас анхны их мастер боллоо. Их мастер С.Билгүүн шатрын спорт болон шатрын бодлого бодолтын төрлөөр гарын 10 хуруунд тоологдох хос их мастер цолтны нэг нь болж байна. Ирэх наймдугаар сард болох шатрын бодлого бодолтын ДАШТ-д өрсөлдөнө. С.Билгүүн 2022, 2025 оны шатрын бодлого бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт дөрөвдүгээр байрт шалгарч байсан.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Э.Хүслэн дэлхийн аваргын медалийн төлөө тоглоно

Италид болж буй өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн...

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлний шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ

Элсэлтийн шалгалтын явцын талаар Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын...

З.Мэндсайхан: Хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр татварын хөнгөлөлтөд хамрагдана

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийг эцэслэн баталсан...

НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва захирамж...