“Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна

Нийслэлийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 190 мянга орчим сурагчийг “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт 2026 оны нэгдүгээр сараас хамруулж эхэлсэн. Энэ хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Энэ үеэр НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, сүүний чиглэлийн үнээг олноор нийлүүлэх, сурагчдад шингэн сүү тогтмол уулгах зорилго тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд фермер эрхлэгчдэд дэмжлэг олгох асуудлыг НИТХ-аар шийдвэрлэсэн. Тодруулбал, фермер эрхэлж буй ААН-үүдэд банк энгийн зээлээс бага хүүтэй зээл олгож, уг зээлээрээ фермерүүд сүүний чиглэлийн үнээ худалдан авах боломжийг бүрдүүлнэ. Зээлийн дийлэнх хувийг нийслэлээс төлж, үлдсэн хувийг аж ахуйн нэгж хариуцах юм. Мөн фермерүүд сүүний чиглэлийн үнээ авахаас гадна тоног төхөөрөмж, тэжээл худалдан авах боломжтой.

Нийслэлийн хэмжээнд гадаадаас сүүний чиглэлийн үнээ оруулж ирдэг 4-5 аж ахуйн нэгж байдаг бөгөөд эдгээр компани болон банкуудтай Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран ажиллана. Ингэснээр фермер эрхлэгч ААН-үүд банкаар судалгаагаа хийлгэж, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, сүүний чиглэлийн үнээ худалдан авах боломжтой.

Түүнчлэн энэ онд нийслэлийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 190 мянга орчим хүүхдийг долоо хоногт 1-3 өдөр “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамруулж байгаа бол ирэх жилээс 1-12 дугаар ангийн бүх сурагчийг хамруулахаар эдгээр ажлыг хийж байна” гэв.

Үргэлжлүүлэн НХХААГ-ын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн Мал үржлийн албаны дарга Ч.Түмэн-Өлзий “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг цаашид үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн сүү үйлдвэрлэгч, фермер аж ахуйн үйл ажиллагааг дэмжих, үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай ажлууд төлөвлөж байна.

Энэ хүрээнд импортоор үхэр оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны санал солилцон, салбарын тулгамдсан асуудал болон цаашдын боломжийн талаар хэлэлцсэн. Мөн нийслэлийн хэмжээнд фермер эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж, шаардлагатай татаас, урамшуулал олгосноор 2027-2028 он гэхэд сүүний хангамжийг 50 хувиар нэмэгдүүлж, жилд 90 сая литр хүртэлх сүү үйлдвэрлэх боломж бүрдэнэ”  гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Шатарчин С.Билгүүн хос их мастер цолны болзол хангалаа

Македони улсын Скопье хотноо зохион байгуулагдсан шатрын бодлого бодолтын...

Гүрбазар Монголоороо гоёдог байлаа…

Соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт яруу найрагч Г.Мэнд-Ооёо...

Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой

Улаанбаатар хотын автозамын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулахад хувь...

Баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал стратегийн ач холбогдол бүхий...