Home Улаанбаатар ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

0
ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна
“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дулааны 2-р цахилгаан станцын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барина. Дулааны хоёрдугаар цахилгаан станц 1961 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 65 жил хуримтлагдсан үнсийг тус талбайгаас өнөөдрөөс зөөвөрлөж эхэлжээ.
ДЦС-5 төсөл нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгч 80 хувийг санхүүжүүлж, 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар зорьж байгаа юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here