Трамп Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхийг хатуу шаардлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд хатуу анхааруулга өгч, стратегийн чухал бүс болох Ормузын хоолой-г 48 цагийн дотор бүрэн нээхийг шаардлаа.
Тэрээр хэрэв Иран энэ шаардлагыг биелүүлэхгүй бол АНУ “эрчим хүчний дэд бүтцийг, тэр дундаа цахилгаан станцуудыг устгана” гэж мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч энэ мэдэгдлийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан хийж, “48 цагийн дотор хоолойг бүрэн, аюулгүй нээхгүй бол АНУ цохилт өгнө” хэмээн онцолсон байна.

Ормузын хоолой нь дэлхийн газрын тос, шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийн ойролцоогоор 20%-ийг дамжуулдаг стратегийн чухал бүс бөгөөд Ираны үйл ажиллагааны улмаас бараг хаагдсан байдалд оржээ.

Үүний улмаас:
Дэлхийн нефтийн үнэ огцом өсч, олон улсын тээвэр саатаж, эрчим хүчний хямрал үүсэх эрсдэл нэмэгдээд байгаа юм.

Ираны талаас АНУ-ын энэ анхааруулгыг эсэргүүцэж, хэрэв тус улсын эрчим хүчний байгууламжид цохилт өгвөл
АНУ болон холбоотнуудын дэд бүтцэд хариу цохилт өгнө гэж мэдэгдсэн байна.

Энэхүү 48 цагийн хаиуу сануулга нь  АНУ–Ираны мөргөлдөөнийг улам хурцатгаж
Ойрхи Дорнод дахь дайны цар хүрээг тэлэх, дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлөх өндөр эрсдэл дагуулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...

БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон...