Rihanna-гийн гэр рүү нэгэн эмэгтэй автомат буугаар бууджээ

АНУ-ын Калифорни мужийн Беверли-Хиллс дүүрэгт байрлах дуучин Rihanna-гийн харш руу нэгэн эмэгтэй буудсан хэрэг гарчээ.


Хэрэг энэ сарын 8-ны өдөр орон нутгийн цагаар үдээс хойш болсон бөгөөд сэжигтэн автомашинаас харшийн зүг хэд хэдэн удаа бууджээ. Сумны зарим нь байшингийн хаалга, хананд туссан байна.
Тухайн үед дуучин гэртээ байсан эсэх нь тодорхойгүй байгаа ч албаныхны мэдээлснээр ямар нэгэн хүн бэртэж гэмтээгүй байна.
Цагдаагийн байгууллага буудсан этгээдийг удалгүй баривчилсан бөгөөд 35 настай эмэгтэйг хүн алахыг завдсан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлжээ. Мөн сэжигтэн хэргийн газраас зугтсан ч удалгүй өөр дүүрэгт саатуулагдсан байна.
Одоогоор буудлага үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд хэрэг явдлыг Los Angeles Police Department үргэлжлүүлэн шалгаж байна.
Rihanna болон түүний гэр бүлийнхэн аюулгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. Сэжигтэн одоогоор 10 сая долларын барьцаа төлж суллагдаад байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар...