УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн өргөн барилаа

Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2026.03.09) Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өргөн мэдүүллээ.

Тэрбээр хуулийн төслийн гол үзэл баримтлал нь ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, парламентын дархлааг бэхжүүлж, ард иргэдийн хяналтыг нэмэгдүүлэхэд чиглэснийг онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн бол эгүүлэн татах хууль зүйн хариуцлагыг тодорхой, ил тод, үр нөлөөтэй болгох зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн ард түмний элчийн хувьд төлөөлөх, хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирж, санал хураалтад биечлэн оролцсон байх шаардлагатай гэж үзжээ.

Мөн улс төрийн намаас жагсаалтаар сонгогдсон гишүүдэд тавих хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалтыг төсөлд  тусгасныг тодотгов.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Монгол Улсын Үндсэн хууль дахь заалтыг амьдралд хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзсэн байна

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...