Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа

Монгол Улсын Үндсэн хуулийн хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Монгол Улсын хилийн тухай хуулийг зөрчсөн тул “Газар ашиглах эрх олгох тухай” Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн А/618 дугаар тушаалыг хүчингүй болголоо.

Экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай “Засгийн газрын 2025 оны 197 дугаар тогтоолын 5-д заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны А/03 тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын хүрээнд автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор “Смарт Эко Транс” ХХК-тай байгуулсан үйл ажиллагааг эхлүүлэх гэрээ болон хилийн Гашуунсухайт боомтод тус компанид олгосон газар ашиглуулах гэрээний хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг Засгийн газрын 2026 оны хоёрдугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн А/618 дугаар тушаалыг хүчингүй болгох санал боловсруулж, хуралдаанаар шийдвэрлүүлэхийг даалгасан юм.

Гашуунсухайт боомтод олгосон 66 га газрыг “Смарт Эко Транс” ХХК 2022-2025 он хүртэлх хугацаанд гэрээ байгуулаагүй, зөвшөөрөлгүйгээр ашигласан бөгөөд Засгийн газрын шийдвэрийг зөрчиж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгч Засгийн газар солигдож байх хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 13-нд шийдвэр гаргаж, газар ашиглах эрх олгосон шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүчингүй болголоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр...