Иран–АНУ–Израилийн зөрчил,нефтийн үнийн өсөлт дэлхийн эдийн засгийг хямрааж эхэллээ

Их Британийн хөрөнгийн зах зээлийн гол үзүүлэлт болох FTSE 100 индекс мягмар гарагт огцом унаж, сүүлийн жилүүдийн хамгийн хүчтэй савлагааны нэгийг үзүүллээ. Зах зээлийн энэхүү уналт нь Ойрхи Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал, нефтийн үнийн өсөлттэй шууд холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Индексийн огцом бууралтад эрчим хүч, агаарын тээвэр, санхүүгийн салбарын хувьцаанууд хамгийн ихээр нөлөөлжээ. Ялангуяа нефтийн үнэ богино хугацаанд огцом өссөн нь тээврийн болон үйлдвэрлэлийн компаниудын зардлын дарамтыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс зайлсхийх хандлагад хүргэсэн байна.
Шинжээчдийн тайлбарласнаар, Иран–АНУ–Израилийн зөрчил гүнзгийрч, бүс нутгийн стратегийн чухал тээврийн замуудад эрсдэл үүссэн нь дэлхийн санхүүгийн зах зээлд тодорхойгүй байдлыг нэмэгдүүлжээ. Үүний улмаас хөрөнгө оруулагчид “аюулгүй хөрөнгө” рүү шилжих хөдөлгөөн эрчимжиж, алт болон АНУ-ын төрийн бондын эрэлт өссөн байна.
Зах зээлийн судлаачид “Энэ бол богино хугацааны сэтгэлзүйн нөлөө байж болох ч хэрэв геополитикийн нөхцөл байдал тогтворжихгүй бол хөрөнгийн зах зээлд дарамт үргэлжилнэ” хэмээн анхааруулжээ.
Лондонгийн хөрөнгийн биржийн арилжаа өндөр хэлбэлзэлтэй үргэлжилж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид ойрын өдрүүдэд Ойрхи Дорнодын нөхцөл байдал, нефтийн үнийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглах төлөвтэй байна.

FTSE 100 (Financial Times Stock Exchange 100 Index) нь Их Британийн хөрөнгийн зах зээлийн хамгийн том 100 компанийн хувьцааны гүйцэтгэлийг хэмждэг гол индекс бөгөөд Их Британийн эдийн засгийн “барометр” гэж үздэг.

FTSE 100 унах нь хөрөнгө оруулагчдын итгэл буурч байна гэсэн дохио болж эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж байгааг илтгэдэг. Мөн тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сангуудад нөлөөлнө
Харин өсөх үед том компаниуд ашигтай ажиллаж, зах зээлийн итгэл сэргэж байна хэмээн дүгнэдэг.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...