Дэлхийн хамгийн том газрын тосны үйлдвэр халдлагад өртөж дэлбэрчээ

Дэлхийн хамгийн том газрын тосны компани болох Saudi Aramco-ийн Саудын Арабын зүүн бүсэд байрлах үйлдвэр өчигдөр Ираны дроны цохилтод өртжээ.

Дайралтын улмаас үылдьэрийн зарим хэсэгт дэлбэрэлт гарч, үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсооход хүрсэн байна. Энэхүү байгууламж нь дангаараа дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 7 хувийг бүрдүүлдэг тул зах зээлд нийлүүлэлтийн доголдол үүсэх өндөр эрсдэл бий болж байна

Мөн Ойрхи Дорнодын нефтийн экспортын “гол судас” болох Хормузын хоолойн тээвэрлэлтийн үйл ажиллагаа 70 гаруй хувиар зогсоод байна. Энэ чиглэлээр Хятад, Япон болон Өмнөд Солонгос зэрэг Азийн олон орнууд нефтийнхээ ихээхэн хэсгийг авдаг учраас нөхцөл байдал удаан үргэлжилбэл бүс нутаг төдийгүй дэлхийн хэмжээнд эрчим хүчний хомсдол гүнзгийрэх эрсдэлтэй юм.

Иранд мөргөлдөөн эхэлснээс хойш газрын тосны ханш 13 гаруй хувиар огцом өсөж, нэг баррель нь одоогоор $82 орчимд хүрээд байна. Шинжээчид хэрэв нийлүүлэлтийн энэхүү саатал удаан үргэлжилбэл ханш $100 болон түүнээс дээш өсөх бодит эрсдэлтэйг анхааруулж байна.

Саудын эрх баригчдын мэдээлснээр, хүний амь нас эрсдээгүй бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй аж.

Уг халдлагыг Ирантай холбоотой бүлэглэл үйлдсэн байж болзошгүй талаар бүс нутгийн эх сурвалжууд мэдээлж байгаа ч Тегеран албан ёсны тайлбар хийгээгүй байна. Саудын тал нефтийн нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд дэлхийн зах зээлд нийлүүлэх экспортод ноцтой саад учраагүй гэж мэдэгдэв.

Ras Tanura нь өдөрт ойролцоогоор 500 мянга гаруй баррель нефть боловсруулах хүчин чадалтай, стратегийн ач холбогдол бүхий байгууламж юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...