Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” тусгай үзэсгэлэн гарна

Монгол Улсын Ерөнхий сайд Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ой энэ онд тохионо. Ойн хүрээнд  Үндэсний музейд монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” тусгай үзэсгэлэн гарах нь ээ.

Үзэсгэлэнгийн нээлт 2026 оны 03 дугаар сарын 01-ны 10:00 цагаас Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Энэхүү үзэсгэлэнд Ерөнхий сайд Агданбуугийн Амарын эд өлөг, архивын баримт бичиг, түүхэн гэрэл зураг, ном бүтээлийн дээжээс дэлгэх аж.  Агданбуугийн Амар нь 1886 онд одоогийн Булган аймгийн Бугат суманд Агданбуугийн хөвүүн болон мэндэлжээ. Тэрээр 1924-1926 онд Аж ахуйн Яамны Сайд, 1926-1928 онд Дотоод Яамны Сайд бөгөөд Ерөнхий Сайдын жинхэнэ орлогч Сайд, Эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгч, 1928-1930, 1936-1939 онуудад БНМАУ-ын Ерөнхий Сайд, 1930-1932 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан XX зууны Монголын төр нийгэм, шинжлэх ухааны зүтгэлтэн билээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...