Хойд Солонгосын удирдагч охиноо цөмийн хөтөлбөрийн удирдлагаар томилжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн охиныг стратегийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотой өндөр түвшний албан тушаалд томилсон байж болзошгүй тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд болон шинжээчид мэдээлж байна.
Мэдээллүүдэд дурдсанаар, олон нийтэд Ким Жү Э нэрээр танигдсан охин нь пуужин болон цөмийн хүчин чадлыг хариуцсан бүтэц дотор удирдах шинжтэй үүрэг гүйцэтгэж эхэлсэн байж магадгүй аж. Зарим эх сурвалж түүнийг “пуужингийн хөтөлбөрийн ерөнхий захиралтай дүйцэхүйц байр суурь эзэлсэн” хэмээн тайлбарлажээ.
Тэрээр сүүлийн жилүүдэд Хойд Солонгосын зэвсгийн туршилт, цэргийн арга хэмжээнүүд дээр эцгийнхээ хамт олон харагдах болсон нь ажиглагчдын анхаарлыг татсаар ирсэн. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь түүнийг ирээдүйн залгамжлагчийн дүрээр олон нийтэд бэлтгэж буй дохио байж болно гэж үзэж байна.
Хойд Солонгосын эрх баригчид уг асуудлаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй бөгөөд хэрэв өмнөдийн энэхүү мэдээлэл үнэн бол Хойд Солонгосын эрх мэдлийн залгамжлал, цөмийн бодлогод чухал дохио  гэж ажиглагчид дүгнэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...