“Чингис хаан” нисэх буудлыг 2.5 дахин томруулж, 11 гарц нэмнэ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх ажлыг 2027 оноос эхлүүлнэ. Энэ асуудлыг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн долоо хоногт Япон улсад айлчлал хийх хүрээнд холбогдох сайд, мөн “Минцубиши” зэрэг компанийн төлөөлөлтэй уулзаж ярилцжээ. “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг анх 1.6 сая хүнд үйлчлэх боломжтойгоор төлөвлөж, одоогийн барилга байгууламжийг барьсан. Гэвч үйлчлүүлэгчийн тоо 2025 оны байдлаар 2.4 сая болж, 50 хувиар өссөн байна.  Орон нутаг болоод гадаад улсууд руу зорчих нислэгийн тоо тогтмол өсөж байгаа тул өргөтгөх шаардлага үүсэж буй аж.  Иймээс “Чингис хаан” нисэх буудлын талбайг  86,000м2-аар өргөтгөхөөр төлөвлөжээ.

Энэхүү өртгөтгөлийг хийснээр талбайн нийт хэмжээ 123,000 м2 болж, 2.3 дахин том болно.  Зорчигчдын бууж, суух гейт 11-ээр нэмэгдэнэ гэж сайд Б.Дэлгэрсайхан тодотгов. Энэхүү өргөтгөлийг тэрбум ам.долларт багтаан барьж байгуулах талаар хоёр тал тохиролцсон. Нөхцөлийн хувьд дээрх 1 тэрбум ам.долларын зээл нь 40 жилийн хугацаатай ба жилийн хүү 0.80 хувь байх ажээ. Нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу ирэхэд түгжрэлд орсноос хамгийн багадаа 5 цаг зарцуулдаг.  Тэгвэл энэ асуудлыг давхар шийдэх талаар хөндөгджээ. Улаанбаатар хотын төвийг “Чингис хаан” нисэх онгоцны буудалтай дэд бүтцээр холбох асуудлаар хоёр тал санал солилцсон байна. Урьдчилсан байдлаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хотын төв хүртэл хөнгөн галт тэрэг зорчих дэд бүтцийг хийх боломжтой гэж үзжээ. Японы Отэ дүүрэгт байрлах Ханэда нисэх онгоцны буудлаас Токио хотын төвд ирэхэд хөнгөн галт тэргээр 20 минут зорчоод ирдэг байна.

Энэхүү дэд бүтцийг барьж байгуулахад хөрөнгө мөнгө шаардана. Иймээс ЖАЙКА-гийн нэн хөнгөлөлттэй зээлд хамруулж өгөх хүсэлт тавьжээ. Манай тал шинэ нисэх онгоцны буудлаас хөнгөн галт тэргийг газар дээгүүр, хот руу орж ирэх хэсгийг агаараар явуулах боломжтой гэж үзэж байгаа аж. Хөнгөн галт тэрэгний буудал нь Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд байх боломжтой.

Төв цэнгэлдэх хүрээлэнд үндэсний их баяр наадмаа хийхэд наадамчин олон багталцдаггүй гэх асуудал жил бүр хөндөгддөг. Иймээс нийслэл Төв цэнгэлдэх хүрээлэнг Хүй долоон худаг руу шилжүүлэн барихаар ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Тиймээс энэхүү газрыг хөнгөн галт тэрэгний буудал байхаар зохицуулах боломжтой гэж үзжээ.  Мөн Цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингарав хөнгөн галт тэрэгний буудал байх боломжтой аж.  Энэ асуудлыг Зам тээврийн яам Нийслэлтэй ярилцана. Японы талаас ажлын хэсэг гарч, газар дээр нь ирж Монголын талаас санал болгосон маршрутаар үзэж харж судлах юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна....

Б.Дашпүрэв: АИ-92 бензиний 33 хоногийн нөөцтэй байна, хомсдол нүүрлэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн  яамны Төрийн нарыг бичгийн дарга...