Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

Тухайлбал нээлтийн ёслолд 5 удаагийн “Grammy”-ийн шагналт дуучин Мэрайя Кэри, Golden Globe”-ийн шагналт уран бүтээлч Лаура Паусини, дэлхийд алдартай тенор дуучин Андре Бочелли, жүжигчин, продюсер Пиерфранческо Фавино нар оролцоно.

Нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар 2026 оны 2-р сарын 6-7-нд шилжих шөнө 03:00 цагт болох бөгөөд 3 цаг гаруй хугацаанд үргэлжлэх юм.

Нээлтийн ёслолыг Balich Wonder Studio продакшн Милан хотын Сан-Сиро (Жузеппе Меацца) Олимпын цэнгэлдэхэд найруулан толилуулна. Цэнгэлдэх хүрээлэн доторх сүр жавхлант шоугоос гадна хот даяар болон Олимпын бүс нутгуудад бусад арга хэмжээнүүд зэрэгцэн зохион байгуулагдах ажээ

Милан хотоос гадна Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотуудад ёслолын арга хэмжээ, тамирчдын жагсаал болно. Ингэснээр тамирчдыг тэмцээний талбайтай нь ойртуулж, үзэгчид, оршин суугчдыг өргөнөөр оролцуулах юм.

Мөн олимпын наадмын түүхэнд анх удаа хоёр Олимпын галыг асаахаар болжээ.

Тодруулбал,  Милан хотод – Arco della Pace-д, Кортина д’Ампеццо хотод Piazza Dibona цэнгэлдэхэд олимпын гал мандаана.
Олимпын гал дүрэлзэх тогоонуудыг Fincantieri компанийн дэмжлэгтэйгээр, Марко Балич, Лида Кастелли, Паоло Фантин нарын хамтарсан төслөөр бүтээсэн бөгөөд:

• Леонардо да Винчигийн “зангилаа” хээ
• Нарны бэлгэдэл
• Ирээдүйд чиглэсэн тогтвортой дизайн зэргийг шингээжээ.

Олимпын гал 2-р сарын 22-нд унтарч, 3-р сарын 6-нд Паралимпийн галыг дахин асаан 3-р сарын 15 хүртэл асаалттай байх юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...