Нүд рүүгээ хуруу хийсэн Лу.Гантөмөрийг АН-аас хөөхийг шаардаж эхэлжээ

АН-ын даргаа өгснөөс хойш унтаа байсан УИХ-ын гишүүн Л.Гантөмөр гэнэт сэрж, хэвлэлд ярицллага өгчээ. Ингэхдээ Сэлэнгэ аймгийнхныг ногоо, тариа сайн тарьдаг болохоор хятад цустай” гэх зэргээр гутаан доромжилсноос болоод бөөн бухимдал үүсгэв. Баахан чимээгүй байснаа ярилцлага өгсөн биш мандах биш улам гундав. Хуультай улсад бол намын дарга, Тэргүүн шадар сайд хийж байсан улстөрч бусдыг ялгаварлан гадуурхаж, Үндсэн хуулиар хориглосон хандлага, үг гаргасан ийм тохиолдолд уучлал гуйгаад өнгөрдөггүй. УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татаж, хариуцлага тооцох учиртай юм.

Түүний амнаас гарсан үг санаандгүй зүйл огт биш. Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2027 онд болно. Үүнийг угтаж АН дотоодпдоо сунгаа явуулах замаар нэр дэвшигчээ тодруулна гэдгээ саяхан зарласан. Яг энэ цаг үед Лу.Гантөмөр нойрноосоо гэнэтхэн сэрж “Цус шинжээч”-ийн дүр өөртөө авснаас харвал Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүмүүсийг намнах зорилготой нь хэнд ч ойлгомжтой. Хамгийн хортой нь өөрийнхөө намаас нэр дэвших магадлалтай хүнийг “Ар хударга”-гадаж байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргэв.

Лу.Гантөмөрийн цаад зорилго нь Сэлэнгийн гаралтай С.Баярцогтыг намнах байв. Гэхдээ саяхан л АН-ын дарга, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Тэргүүн шадар сайд байсан энэ эр нөхдөөсөө урваж “Адгийн шаар” болсны цаад эзэн нь, захиалагч нь Женко Х.Баттулга гэсэн сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрч байна. Лу.Гантөмөр АН-ын даргаар сонгогдоход С.Баярцогт түүнтэй тун ойрхон санал авч өрсөлдсөн. Женко Х.Баттулгын дэмжлэг авч АН-ын дарга болсныхоо өрийг Лу.Гантөмөр төлж байгаа нь энэ бололтой.

Монголчууд эртнээс урвалтыг тэвчдэггүй. Урвагчийн толгойг өчиггүй авдаг цаазтай байсан. Лу.Гантөмөрийн энэ увайгүй үгэнд эгдүүцсэн АН-ын зарим гишүүн “Нөхөд ноход болох шиг адгийн урвалт байхгүй” хэмээн цахим хуудсандаа бичжээ. УИХ-ын 2024 оны сонгуулиар МАН-ынхан АН-ын гишүүний амийг бүрэлгэхэд нүдэн балай сууж, энэ үйл явдлыг улс төрийн арилжаа болгон МАН-ын Засгийн газарт Тэргүүн шадар сайдын суудал авсан Лу.Гантөмөрийг АН-аас хөөхийг жирийн гишүүд нь шаардаж эхэлжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...