13 настай хүү 4 цаг сэлж гэр бүлээ аюулаас аварчээ

Насандаа баймгүй эр зориг, баатарлаг үйлдэл гарган, гэр бүлийнхнийхээ амийг аварсан  13 насиай австрали хүүг дэлхийн хэвлэлүүд магтаж байна.
Тодруулбал, Austin Appelbee хэмээх 13 настай хүү ээж, дүү нарынхаа хамт Австралийн баруун эргийн далайд каяк болон тэшүүрт самбараар аялж байх үед хүчтэй салхи, давалгаанд туугдан эргээс холдсон байна. Нөхцөл байдал улам хүндэрч эргээс холдох үед хүү эрэг рүү ганцаараа сэлж тусламж дуудах шийдэлд хүрчээ.
Хүү ойролцоогоор 4 цагийн турш, хэдэн километр зайг туулан сэлсний эцэст эрэгт хүрч, бусдаас тусламж хүссэн байна. Түүний дуудлагын дагуу аврагчид нисдэг тэрэг, завиар эрэн хайх ажиллагаа явуулж, далайд үлдсэн ээж болон дүү нарыг эсэн мэнд олж аварчээ.

 
Аврагдсан гэр бүлийнхэн ноцтой гэмтэл аваагүй ч удаан хугацаанд далайд байсан тул ядарч сульдсан байдалтай байсан аж. Харин 13 настай хүүгийн зориг, тэсвэр тэвчээрийг аврагчид болон олон нийт “баатарлаг үйлдэл” хэмээн өндөр үнэлж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар...