Тавдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хаврын саруудад малчид, иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх зэрэг цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлүүдийг хохирол багатай даван туулах арга хэмжээг эртнээс авахыг анхааруулж байна.

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч сул, өдөртөө бага зэрэг дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-5°С-аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын дунджаар нутгийн зүүн хэсэг олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байгаа ба температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.

Хаврын саруудад салхины хурд үе үе нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байх магадлал өндөр ба температурын хоног хоорондын өөрчлөлт мөн их байх тул малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх зэрэг цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлүүдийг хохирол багатай даван туулах арга хэмжээг эртнээс авахыг зөвлөж байна.

Гуравдугаар сард: Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтай, Өмнөговийн нутаг, Завханы баруун, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Төв аймгийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймаг болон Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр олоон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна.

Дөрөвдүгээр сард: Агаарын дундаж температур нутгийн баруун хагаст дунджийн орчим, тодруулбал Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгорын нутаг, Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд болон Өмнөговийн ихэнх хэсгээр олон жилиийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Завхан, Хэнтийн баруун, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зүүн, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Тавдугаар сард: Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгааа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад оруулна

Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын...

Ц.Гансүлд: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байна

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд...

Дээд шүүх “Ногоон автобусны хэрэг”-ийг хэлэлцэж байна

Ногоон автобусны гэх тодотголтой хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын...

Газар тариалан эрхлэгч компаниудад 3400 төгрөгөөр шатахуун нийлүүлнэ

Газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шатахууныг 1 литрийг...