БНХАУ гэмт бүлэглэлийн 11 хүнд цаазаар авах ял оноолоо

БНХАУ Мьянмарт байрлаж байсан гэмт хэргийн бүлэглэлийн 11 хүнийг   цаазаар авах ялаар шийтгэлээ. Тодруулбал, Мьянмарын хойд хэсэгт 2 жил гаруй  гэмт хэрэг үйлдсэн Мин болон Бай овогтны бүлэглэлийг илрүүлж, уг бүлэглэлийн 11 хүнийг ийнхүү цаазаар авав.

2023 оны 7-р сараас эхлэн Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яам Мьянмарын хойд хэсэг дэх Хятадын иргэдтэй холбоотой цахим залилан луйврын гэмт хэрэгтэй тэмцэх тусгай ажиллагаа явуулж эхэлжээ. Ийнхүү уг ажиллагааны үр дүнд дөрвөн томоохон гэмт хэргийн бүлэглэлийг илрүүлсэн байна. Ингээд өчигдөр буюу 2026 оны 1-р сарын 29-нд Жэжян мужийн Вэньжөү хотын дунд шатны ардын шүүх Дээд шүүхийн зөвшөөрлөөр Мин Гүөпин, Мин Жэньжэнь зэрэг 11 гэмт хэрэгтэнд ял оноожээ.

Уг этгээдүүд Мьянмарт олон тооны цэнгээний газар байгуулж, цахим залилан луйвар хийх, казино ажилуулах зэрэг гэмт хэрэг үйлдэж байжээ. Тэдний залилан луйвар, казинотой холбоотой гэмт үйлдлийн хөрөнгө мөнгөний тоо хэмжээ 10 тэрбум гаруй юаньд хүрсэн гэж тооцоод байна. Мөн Хятадын 14 иргэний амь насыг хохироож, олон хүнийг гэмтээсэн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...