Энэтхэгт Нипа вирусын халдвар дэгджээ

Энэтхэгийн зүүн хэсэгт орших Баруун Бенгал мужид Нипа вирусын таван тохиолдол бүртгэгдэж, 100 орчим хүнийг хорио цээрийн дэглэмд хамруулжээ.

Халдвар авсан хүмүүст тус мужийн төв Колката болон ойр орчмын газруудын эмнэлгүүдэд эмчилгээ хийж байгаа бөгөөд нэг өвчтөний биеийн байдал хүнд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Нипа вирус нь уушиг болон тархийг гэмтээж, халуурах, толгой өвдөх, нойрмоглох, ухаан балартах, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэдэг бөгөөд халдвар авсан хүмүүсийн нас баралтын хэмжээ 40%-иас давж мэдэх талаар ДЭМБ зэрэг байгууллагууд мэдээлжээ. Халдвар авсанаас шинж тэмдэг илрэх хүртэлх нуугдмал хугацаа нь ерөнхийдөө 4-14 хоног байдаг ч 45 хоног хүртэл үргэлжилж мэдэх юм. Одоогоор Нипа вирусын эсрэг тусгай вакцин, үр дүнтэй эмчилгээ байхгүй байна.

Тайланд зэрэг улс Энэтхэгээс ирсэн агаарын зорчигчдод Нипа вирусын халдвар авсан эсэхийг шалгаж эхэлжээ. Мөн эрсдэлтэй бүс нутгаас ирж буй аялагчдад зориулан “Эрүүл мэндээс болгоомжлох карт” гаргаж, Тайландад ирэхээсээ өмнө 21 хоногийн дотор сарьсан багваахай, өвчтэй амьтан эсвэл халдвартай хүнтэй харьцсан бол халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, хоолой өвдөх, ханиалгах, амьсгалахад хэцүү болох, нойрмоглох, төөрөгдөл, таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрвэл  яаралтай эмнэлгийн тусламж авахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна....

Б.Дашпүрэв: АИ-92 бензиний 33 хоногийн нөөцтэй байна, хомсдол нүүрлэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн  яамны Төрийн нарыг бичгийн дарга...