Сар шинээр хилийн зарим боомтыг түр хаана

Ирэх хоёрдугаар сард хилийн боомтууд дараах хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, БНХАУ-тай хиллэдэг Булган, Баянхошуу, Шивээхүрэн боомтууд хоёрдугаар сарын 17, 18, 19, 20-ны өдрүүдэд түр хаана. Харин Гашуунсухайт, Бичигт, Ханги, Хавирга, Бургастай, Сүмбэр боомтууд хоёрдугаар сарын 18,19,20-нд түр хаана. ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Тэс, Боршоо, Арцсуурь, Ханх боомтууд мөн хоёрдугаар сарын 18, 19, 20 буюу цагаан сарын шинийн 1,2,3-нд түр хаана. Чингис хаан олон улсын нисэх буудал олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Мөн Сүхбаатар, Эрээнцав төмөр замын боомтууд олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.

No description available.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...