Зөрчлийн мэдээлэл 102 аппликэйшнд ирүүлсэн 9112 хүний урамшууллыг олгож эхэллээ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу гэмт хэрэг, зөрчлийг мэдээлсэн иргэдийг урамшуулах журам 2025 оны 11-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж 102 аппликэйшныг ажлуулж эхэлсэн билээ. Өнгөрсөн 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нийт 126.769 зөрчил баталгаажиж, үүнээс 62.886 зөрчлийн торгууль төлөгдсөн байна. Үүний дагуу нийт 143.704.400 төгрөгийн урамшуулал олгохоор тооцоо судалгаа хийгдэж, холбогдох байгууллагууд ажиллаж байна.

2026 оны 1 дүгээр улиралд нийт 9112 иргэнд урамшуулал олгохоор төлөвлөсөн бөгөөд урамшуулал олгох систем 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт хаагдсан. Нийт урамшуулал авах эрхтэй иргэдээс:

  • 5519 иргэн 102 аппликэйшнд IBAN дансаа амжилттай холбосон,
  • 3593 иргэн IBAN дансаа холбож амжаагүй байна.

IBAN дансаа холбогоогүй иргэдийн урамшууллын мөнгөн дүнг дараагийн улиралд шилжүүлэн олгох тул тухайн иргэд 102 аппликэйшнд IBAN дансаа холбох шаардлагатайг анхааруулж байна.

102 апп-д зөрчлийн мэдээллийг хэрхэн өгөх вэ?

Журмын дагуу иргэний мэдээллийн үндсэн дээр илрүүлж, торгууль оногдуулсан зөрчил бүрд:

  • 200 хүртэл нэгжийн торгууль ногдуулсан бол тухайн торгуулийн 20 хувьтай тэнцэх,
  • 200-аас дээш нэгжийн торгууль ногдуулсан бол 10 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор тогтоосон.

Урамшууллыг улирал бүрийн дараа сарын 20-ны дотор олгох бөгөөд иргэд дараах төрлийн зөрчлийг 102 аппликэйшн-ээр дамжуулан мэдээлэх боломжтой.

Үүнд:

  • Явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан,
  • Автобусны буудал, зогсоол дээр тээврийн хэрэгсэл байршуулсан,
  • Түр болон удаан хугацаагаар зогсохыг хориглосон газарт тээврийн хэрэгсэл байршуулсан зөрчлүүд хамаарна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...